Монголын олны танил сайхан бүсгүйчүүд болох нэвтрүүлэгч Д.Одзаяа, мисс Б.Ганболор нар үе зайгүй найзууд. Олон зуун бүсгүйчүүдээс шилж, шигшигдэж дотночлон үерхэдэг тэд өдгөө “Хусхан” эх хүүхдийн амралт сувилалын газар гэр бүлээрээ амарч, алжаал ядаргаагаа тайлж яваа ажээ.

Хэн хэн нь нэртэй төртэй, зүстэй бүсгүйчүүдийн нөхөрлөл 10-аад жилийн тэртээгээгээс эхэлсэн бөгөөд нэг нэгнийхээ бизнест дэмжлэг үзүүлж, сэтгэлээсээ нэгэндээ ханддаг гэдгээ нуудаггүй.

Д.Одзаяагийн хувьд оюутан байхаасаа дуучин Заяатай ханилж, хоёр хүүгийн ээж болсон.

Харин мисс Б.Ганболорын хувьд 35 настай ч гурван амьдралын нүүр үзэж, сайхан бүсгүйн зовлон жаргалыг өөрийн биеэрээ мэдэрч яваа нэгэн. Тэрээр гурван охинтой. Одоогийн нөхөр нь мэргэжлийнхэн дундаа чадвар, мэдлэгээрээ гайхагддаг эмч байдаг гэсэн.

Амьдралын алдаа оноо бүхэнд хамтдаа хөтлөлцөн нөхөрлөж яваа үзэсгэлэнт бүсгүйчүүдээ сайн сайхныг ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *