Айл бүрийн өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол яах аргагүй аяга таваг угаагч шингэн билээ. Өнөөдөр худалдаанд маш олон төрлийн аяга таваг угаагч шингэн сайхан үнэртэй, хөөсрөлт сайтай, ямар ч төрлийн гүн бохирдол, дагтаршсан тосыг сайн цэвэрлэдэг, ганцхан дуслаар олон аяга таваг угаана, гоё ганган сав баглаа боодолтой гэх мэт маш өргөн сонголттой, сонирхолтой рекламтайгаар худалдаалагддаг. Гэвч эдгээр гоё ганган бүрхүүлийн цаана яг юу нуугдаж байдаг вэ? Бидний эрүүл мэнд болон байгаль

Таны худалдаж авсан аяга угаагч бодисонд юу юу агуулагддаг юм бол хамтдаа харцгаая.

Ихэнх химийн найрлагатай аяга таваг угаагч шингэнд Phosphates (Фосфатууд), Triclosan (Триклосан), Ammonia (Амиак), SLS Sodium lauryl sulfate (Натрийн Лаурил Сульфат), Fragrance (Анхилуун үнэр), DEA MEA TEA, Chlorine (Хлор) гэх мэт бодисууд агуулагдсан байдаг бөгөөд эдгээр нь хөөсрөлт, үнэр, бактерийн эсрэг үйлчилгээ, тос сайн задлах үйлчилгээ зэргийг үзүүлэх үүрэгтэй ч харамсалтай нь тогтмол хэрэглэснээр бидний арьсаар болон амьсгалын замаар дамжин биед хуримтлагдаж харшил үүсгэх, гормоны тэнцвэрийг алдагдуулах, амьсгалын замын архаг үрэвсэл үүсгэх, хорт хавдар үүсгэх төдийгүй хөрсний болон далайн бохирдол үүсгэх, далайн амьтдыг хордуулах зэрэг маш олон сөрөг нөлөөтэй.

Хамгийн харамсалтай ийм аяга таваг угаагч шингэнээр аягаа угаагаад ганц хоёрхон усаар зайлаад энэ бодисууд аяга тавагнаас салдаггүй таны хоолтой хамт ходоод руу чинь орж биед хуримтлагддаг. Ингэж хуримтлагдаж явсаар олон жилийн дараа биеийг өвчлүүлж хордуулж эхэлдэг байх нь.

Тиймээс аль болох эдгээр бодисууд ороогүй эко шингэн сонгож байхыг зөвлөж байна.

Орц

  • 2.5 аяга тал буцалсан халуун ус
  • 2 амны том халбага хүнсний сода
  • 2 амны том халбага винегар (цагаан цуу, алимны цуу аль нь ч болно)
  • кастил шингэн саван 8 амны том халбага

Хийх арга

Томхон амсартай саванд сода + кастил саван + винегараа хийж сайн хольно. Дээрээс нь халуун усаа хийж сайтар уустал хутгана. Үүнийгээ 2 цаг орчим тавьж сайн уусгаж нэгдмэл болгоно. Хүсвэл 10 дусал дурын эфирийн тос хийж болно. Ингээд бэлэн боллоо.

Аяга таваг угаагч шингэн-2

Орц

  • 1 аяга буцалгасан халуун бүлээн ус
  • 5 халбага хүнсний сода
  • 3 халбага давс
  • + нимбэг хийж хонуулсан ус нэмж болно
  • + нимбэгний шүүс хийж болно
  • + дурын эфирийн тос хийж болно
  • + багахан алимны цуу эсвэл цагаан цуу нэмж болно
  • Шингэнээ хэрэглэхээс өмнө сайн сэгсэрч хольно. 1 литр орчим халуун усанд 5 халбага аяга угаагч
  • шингэнээсээ хийж угаагаад цэвэр усаар зайлна. .

Давуу тал нь саванд ус тосоод бага хэмжээтэй хийж хэрэглэхэд тохиромжтой буюу ус хэмнэнэ.

Аяга таваг угаагч шингэн 3

Орц

  • 1 амны том халбага давс
  • 2 амны том халбага хүнсний сода
  • 2 амны том халбага алимны эсвэл цагаан цуу
  • 400 мл буцалсан халуун ус
  • 1 ширхэг жүржийн хальс
  • Тагтай шилэндээ бүх орцоо хийж хонуулна. Шингэнээ дуусмагц дахин халуун ус хийж хуурай орцуудаа нэмээд үргэлжлүүлэн хэрэглэж болно. Хамгийн дээд тал нь 3 хоног хадгална.

Эдгээр бүх аяга угаагч нь хөөсрөхгүй хэдий ч тосыг маш сайн задлахаас гадна аяга тавгийг ариутгана, өнгийг сэргээнэ, арьсанд ямар нэг харшил үүсгэхгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нэг удаагийн зайлалтаар угаагч бодис бүрэн арилна, байгаль орчин далайн амьтдад хор нөлөөгүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *