Коронавирусээр халдварлаад эдгэсэн иргэн зургаан сарын дараа вакцин хийлгэх боломжтой ажээ. Ингэхдээ эсрэг биет үүссэн эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Энэ нь нэлээн өртөг өндөр байдгийг ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Одоогоор 126 мянга гаруй хүн “Синовак”, “Астразенека” вакцин тариулаад байна. Өнөөдөр 41 цэгт 20 мянган тунг хийхээр төлөвлөжээ. Вакцины дараа тухайн хүний биед илэрч буй хариу урвалыг ажиглан, гэртээ харьсны нь дараа ч асуумж бөглүүлж байна. Вакцин хийлгэсэн 120 гаруй мянган хүний 40 орчим хувьд ерөнхий урвалын, цөөн тохиолдолд халуурч, дотор муухайрах, үе мөч янгинах зэрэг шинж илэрчээ.

Манай улсад энэ сарын 12-ны байдлаар, 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан нь нийт бүртгэгдсэн 3733 тохиолдлын 20 хувийг эзэлж байна. Эмнэлэгт 156 хүүхэд эмчлүүлж байгаагийн 85 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол, гадаадаас 22 хүүхэд халдвартай иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *