Хайр дуусна бас дүүрнэ… Дуусгалгүй үргэлж дүүрэн байлгадаг ханьтай бүхэн… Буйдан дээр номоо тэврээд унтсан байхад чинь духан дээр нь үнсээд хөнжлөөр хучвал дүүрнэ.
Суудал дээр удаан суугаад, ирэхийг чинь харуулдаад хоолоо халаан цагаа харсаар ганцаар унтвал дуусна.

Бусад хүн үгүйсгэж, дэлхий ертөнц та 2-ын эсрэг байсан ч гараас чинь атгаж араас чинь тэврэхэд дүүрнэ.
Ганц хүний худал үгэнд нүд нь сохорч, хэлэх үгийг үл сонсон итгэл сэтгэлийг чинь хөсөр хаявал дуусна.

Ганцаар айн, халуурч чичрэн хэвтэж байхад харанхуй шөнө хаалгыг чинь тогшин гартаа эм, дулаан хөнжил барьсаар амьсгаадан орж ирвэл дүүрнэ. Тусламж хэрэгтэй үед бүхнээ хаян гүйн ирэхгүй үл тоож эхлэвэл дуусна.Олны дунд чихэнд чинь сэтгэлийн үгээ бусдаас харамлан шивнэвэл дүүрнэ.
Бусдаас ичиж, нүднээс нуугдаж харилцаагаа далдалж эхлэвэл дуусна.

Ирээдүй чинь гэрэлтэй ч одоо чинь харанхуй үед шүд зуун гар атган давааг давахад дүүрнэ.Өнгөрсөн чинь харанхуй ч одоо чинь гэрэлтэй үед түүхийг чинь сөхөж сэтгэлийг дааруулвал дуусна.
Хайр чинь халуун, үг үйлдлийн сайхнаар усалж байвал дүүрнэХаламжаар тэтгэж, итгэж амьдравал үргэлж дүүрэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *