Сүнээ нэрээр олонд танигдсан балетчин Сүндэръяа клабхауст зочлох үедээ өөрийнхөө жингээ барьдаг нууцаа хуваалцжээ.

Түүний гоолиг байдаг нууц нь зөвхөн дасгал хөдөлгөөн биш зөв хоололт аж. Ингэхдээ өглөө бүр өлөн элгэн дээрээ цэвэр монгол шар тосыг хумсны толионы хэмжээтэй иддэг тухайгаа дэлгэжээ.

Тэрээр “Хүмүүс шиг кофенд шар тос хольж уух дургүй. Дангаар нь идэж өлөнгөө тайлах дуртай. Ханасан тос учраас таргалуулахгүй, харин ч тураана. Мөн арьс гоё болгодог юм билээ. Өмнө нь бүжигчин хийдэг байхад байнга дасгал хөдөлгөөнтэй байдаг байлаа. Харин багшлахаар хөдөлгөөн ер нь багасдаг юм байна” гэв.

Түүний хувьд СУИС-ийг дүүргэсэн даруйдаа УДБЭТ-т балетчинаар ажиллаж байгаад хувийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Өдгөө Sunee Ballet сургуулиа ажлуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *