Монголын өвөрмөц содон сэтгэлгээтэй зураачдын нэг бол Жиндийн Гэрэл. Өдгөө 58 настай тэрээр өөрийн хөргөө ц.у.с.а.а.раа зурж, урын сандаа хадгалсан байна.

Түүний 2012 онд дэлгэж байсан “Далд ертөнц” үзэсгэлэн тухайн үедээ шуугиан тарьж, хэд хэдэн бүтээлийг нь монголын нөлөө бүхий эрхмүүд үнэ цохин худалдан авч байсан гэдэг.

Ж.Гэрэлийн хувьд 1963 онд төрсөн.
1986 он Дүрслэх Урлагийн Дунд сургууль
1998 он Нидeрландын Уран зургийн акадeми төгссөн
2007 он МУЭ-ийн шагнал
2002 он “Найзууд” биe даасан үзэсгэлэн гаргаж байсан.

Ж.Гэрэл Нидерландын Уран зургийн академийг төгссөн жилээ Амстердамд болсон олон улсын уран зургийн үзэсгэлэнд бүтээлүүдээрээ оролцсон ба Монгол зураачийн өнцөг, дээр нь өөрийнх нь шидийн санаа, идийн гүйцэтгэл нь тухайн үед шуугиан тарьж байв.

Тэрээр “2041 он” нэртэй өөрийн болон охиныхоо хөрөг зургийг зурсан бөгөөд 30 жилийн дараах өөрийгөө болон охиноо төсөөлөн зурах, “Гэрэлт зул” төсөл хэрэгжүүлэн, модны х.у.л.г.а.й.ч.д.ы.н сэглэж орхисон хожуулыг бүжин болгон сийлж, Дауны синдромтой хүмүүсийг далд ертөнц рүү өнгийж, газартай гүн бат холбогдож, ү.х.л.и.й.н өөдөөс а.й.м.ш.и.г.г.ү.й.г.э.э.р тэрсэлсэн “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрнэ” инстолляц туурвисан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *