Өөрийгөө хэрхэн хайрлах талаар өөрийнхөө жаахан туршлагаас бичих гээд үзье. Нэн тэргүүнд өөрийнхөө бусдаас илүү эсвэл зүгээр л сайн бүр эсвэл зүгээр л хийж чаддаг зүйлсээ жагсааж бич. Тэдгээр зүйлсээ ахин нэг унш. Тэгээд бодоорой, энд бичсэн зүйлсийг хийж чаддаггүй хүмүүс хэр байдаг бол гээд бодоод үз.

Ингэснээр та өөртөө итгэх итгэлийг, өөрийнхөө бас шалан дээр буусан доор яваа биш гэдгээ ухаарах буйза. Тэгээд одоо өөрийнхөө юу хийхийг, туршихыг чин сэтгэлээсээ хүсч, чиний тэр хийхийг хүсч буй зүйлийг хийж байгаа нэвтрүүлэг, хүмүүсийн яриа, номыг уншаад чин сэтгэлээсээ догдлон баярладаг болохоо эргэн нэг санаад бичэж тэмдэглээрэй.

Магадгүй худалдаж авахыг хүссэн эд материал байж болно. Гэхдээ энд шунал эсвэл бусдад гоё сайхан харагдах гэсэн чармайлтын өөдөс байж болохгүй шүү. Зөвхөн өөрийгөө л чагна. Энэ дэлхий дээр чамаас өөр хэн ч байхгүй байхад чи юу хийж байхдаа баяр баясалтай, аз жаргал, амар тайвныг мэдэрдгээ бодоорой. Тэдгээр зүйлсийг жагсаагаад бич.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *