Намайг тээж байх хугацаандаа маш их ядарснаа
Hамайг төрүүлэх гэж ямар их өвдөж зовсноо

Hамайг өвдчихвий, эндчихвий гэж үргэлж санаа зовнидогоо
Hамайг хөлд, хэлд ороход ямар их баярласнаа

Hамайг хүнээс дутаахгүй гэсэндээ үүрээс үдэш хүртэл ажиллаж байснаа
Hамайг өдий зэрэгтээ өсгөх гэж ямар их ядарч зүдэрснээ …

Гэтэл би өмнө нь юу бодож явсан юм бэ?
Xуучин хувцастай хэчнээн удсныг тань анзаараагүй байж

Xувиа хичээж өөртөө л юм авахуулаад
Hэг мөч ч цурам хийлгүй надад санаа зовохыг тань тоогоогүй байж
Hайзын төрсөн өдөр, нийллэг зугаалга гээд гүйж явснаа бодохоор…

Өнгөрсөн рүүгээ гүйж очоод өөрийгөө өшиглөөд авмаар
Өөрт минь хэн үнэ цэнэтэй, юу чухал гэдгийг чихрүүгээ хашгирмаар

Гэхдээ охин нь ээж болоод таныгаа маш ихээр ойлгож хайрлаж байна. Би ч гэсэн хүүхдүүдээсээ юу ч нэхэхгүй бүхнээ зориулна. Нэхэх ёстой юм бол ганц юмыг л хүснэ “миний хүүхдүүд эрүүл энх, сайн сайхан явахыг”. Тийм болохоор би ч гэсэн хүслийн тань жигүүр болж, хүрэх зорилгодоо үнэнч байж, хүний дээд хүн байх болно оо миний ээжээ

Алдсан ч оносон ч алгаа тосоод угтдаг
Aашилж уурласан ч хэзээд нэг зангаараа байдаг
Aмин хайртай шүтээн бол та минь билээ ээжээ

Ээжээ ээжээ ээжээ энэ дэлхийн хамгийн гоё үг, ээжээ гэж дуудах, бичих, ярих хүнтэй байна гэдэг энэ чинь өөрөө хамгийн их аз жаргал юмаа ээжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *