1 Орчин үеийн гүнж Ихэнхдээ тэдний сонголт сахилгагүй, гүнжийн гэр бүлд нийцэхгүй хүмүүс байдаг. Гэхдээ тэд гүнжийн шаардлагад нийцэхийн тулд маш ихээр зүтгэх бөгөөд эцсийн эцэст ялалтыг байгуулж, өөрчлөлтийг хийж чаддаг юм. Харин гүнж өөрийгөө бусадтай адил энгийн хүн гэдгээ мэдсэнээр бүх зүйл өөрийн байрандаа ордог.
2Хувь заяаг захирагчид Хувь заяаг захирагч эмэгтэйчүүд чимээгүй газар, хайртай хүнтэйгээ амьдрахыг хүсдэггүй бөгөөд тэд эрх мэдлийг маш ихээр хүсэмжилдэг. Тэдний хувьд гайхалтай загварлагаас гадна бусдыг удирдах авъяастай байдаг.
3Хамгаалагч эмэгтэй Хамгаалагч эмэгтэй галт зэвсэг хэрэглэж чаддаг эсвэл бие хамгаалах урлагт гарамгай нэгэн байдаг. Үүнээс гадна тэрээр дайчин, бидний ярьж сурснаар хүнд гар байж болох юм.

4Гал голомтоо сахигч Энэ төрлийн эмэгтэйн гол үүрэг нь хайртай дотно хүмүүстээ зөвлөгөө өгч, хүнд хэцүү үеийг давж туулахад нь дэм болох явдал юм. Тэд “A Beautiful Mind” киноны жүжигчин Алисия Нэш шиг гайхалтай сайн ээж, хань болж чадна.
5Хайнга эмэгтэй Хайнга эмэгтэйчүүд бүхий л хуучин журмын эсрэг босож чадна. Бусад хүмүүс түүний талаар юу гэж бодох нь тэдэнд хамаагүй. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг харуулах хамгийн тод жишээ нь Камерон Диасийн тоглосон “Bad teacher” кино юм. Тэдний бүх зүйлийг өөрийн хүссэнээр, сэтгэл зүрхээ сонсож хийдэг нь хамгийн том давуу тал гэнэ шүү.

6Гэнэн эмэгтэй Гэнэн эмэгтэйчүүд яг л хүүхэд шиг биеэ авч явдаг. Тэд үргэлж инээдэг бөгөөд нэг байрандаа суух дургүй учир ямар нэгэн адал явдлыг байнга хайдаг. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг бөгөөд маргааш гэсэн өдөр тэдний санааг хэзээ ч зовоодоггүй.
7Хөгжилтэй – бүтэлгүй эмэгтэй Хөгжилтэй – бүтэлгүй эмэгтэй үргэлж л ямар нэг бүтэлгүй зүйлд орооцолдож байдаг хэдий ч удаан уйтгарладаггүй. Учир нь энэ төрлийн бүсгүйчүүд маш өөдрөг үзэлтэй байдаг. Энэ төрлийн эмэгтэйчүүд тийм ч илэн далангүй биш бөгөөд Амели шиг хачирхалтай хобби, зуршилтай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *