Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 24 тэрбум ширхэг сонин хэвлэгддэг. Түүхэн дэх анхны сонин Хятадын Хан гүрний үеийн сүүлээр буюу нийтийн тооллын II-III зууны орчимд хэвлэгджээ. Ордны үйл явдал, түшмэдийн шийдвэр зэргийг мэдээлдэг байсан тэрхүү сониныг типао гэдэг байв.Сонины цаасыг олон зориулалтаар дахин ашиглаж болно. Хамгийн түгээмэл нь дахин сонины цаас болгох. Хойд Америкийн сонины холбооны тооцоогоор дэлхийн хэмжээнд хэвлэгддэг ихэнх сонины цаасны 30 орчим хувь хуучин сонины дахин ашиглагдсан цаас.Дэлхийн сонинуудын холбооны хүлээн зөвшөөрснөөр 1605 онд Германд хэвлэгдсэн “Relation” болон Францын “La Gazette” (1631), Бельгийн “Nieuwe Tijdingen” (1616), Английн “The London Gazette” (1665) нь орчин үеийн анхны сонинууд юм. АНУ-ын эрдэмтдийн тооцоогоор 2006 онд олон улс урьд байгаагүй их хэмжээгээр сонины цаасыг дахин ашиглажээ. Энэ үзүүлэлт АНУ-д 88 хувьд хүрсэн байна. Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд бичсэнээр Оросын “Труд” сонин 1990 онд 21.5 сая хувь хэвлэгддэг байсан бол тус улсын “А гументы и факты” сонины долоо хоног тутмын дугаар 1991 онд өдөрт 33.5 сая хувь хэвлэгддэг байсан нь түүхэнд байгаагүй их тоо.Өдөрт 2.14 сая хувь хэвлэгддэг Энэтхэгийн “The Times of India” дэлхийн хамгийн олон хувь хэвлэгддэг англи хэлээрх өдөр тутмын сонин юм.
Хамгийн их борлогддог 100 сонины 75 нь Азийнх. Дэлхийн сонинуудын холбооны судалгаагаар Хятадууд өдөрт 93.5 сая хувь сонин худалдаж авдагаараа сонин хамгийн их уншдаг ард түмнээр тодорсон бол Энэтхэг (78.8 сая), Япон (70.4 сая), АНУ (48.3 сая) удаалсан байна. Хүн амынх нь 20 ч хүрэхгүй хувь бичиг үсэгт тайлагдсан гэгддэг Афганистан 256 сонин, сэтгүүлтэй. Үүний 150 гаруй нь нийслэл Кабулд хэвлэгддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *