Би өөрийн гэсэн бодолтой, хүчирхэг эмэгтэйчүүдэд хайртай. Цаанаасаа л гэрэлтсэн бусдын талаар сөрөг зүйл ярьдаггүй, бусдад урам зориг өгч чаддаг. Асуудлыг барьж авч шийддэг, хөнгөн түүртэлгүй ажлаа хийчихдэг, хөгжилтэй яриа өрнүүлж хэсэг завсарлахдаа тунг нь яг таг тааруулчихдаг, тийм эмэгтэйчүүдэд хайртай…

-Нүднээс нь гал цог гялалзаж, зовлон шаналал гэж мэдэхгүй мэт бусдаас нууж өөрөө шийддэг, эрч хүч цацсан эмэгтэйчүүдэд хайртай. Тэд холын замд явахад хөгжилтэй, сохорын газар сохор, доголонгийн газар доголон явж чаддаг, нэгэн төрлийн хоёр нутагтан.

Биеэ авч явах, бусадтай харилцах нь ч цаанаа л күүл тийм эмэгтэйчүүдэд хайртай. Нийгэмд эзэлсэн байр суурьтай, хаа хүрэхээ мэддэг, өөрийн гэсэн мөрөөдөлтэй, амьдралыг үргэлж өөдрөгөөр харж чаддаг тийм эмэгтэйчүүд сайхаан. Учир нь тэд бусадтай өрсөлдөх хэрэггүй, зөвхөн өөрийгөө ялан дийлэх нь чухал гэдгийг мэддэг. Ийм эмэгтэйчүүд шилдэг нь. Та ч гэсэн түүний нэг байгаарай, амжилт бүсгүй минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *