Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг зарлалаа.

Ирэх зургадугаар сард болох тус сонгуулийн дээд хэмжээ нь 8,103.9 сая төгрөг байхаар тогтоожээ.

Төрийн аудитын байгууллага энэхүү зардлын дээд хэмжээг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *