АНУ-ын Флорида мужийн анагаахын сургуулийн клиникийн профессор Сара Коферын хийсэн судалгаагаар  халдварт өвчин туссун хүний амны хөндийн вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн турш дамжин халдварлаж өвчин үүсгэх чадвартай болох нь тогтоогджээ.

Тиймээс шүдний сойзыг 3–4 сар тутам солих ёстой аж. Мөн сойзны элэгдлийг харах хэрэгтэй. Элэгдсэн үстэй сойз таны шүдийг хангалттай цэвэрлэж чадахгүй бөгөөд шүд угаах биш бохь за.ж.и.л.с.а.н.тай адилхан үр дүнтэй байдаг.

Сойзоо хэрхэн цэвэрлэх вэ?

Хэрвээ та эрхтэн тогтолцооны өвчин эсвэл дархлааны э.м.г.э.г.тэй бол урсгал усанд сайн угаахаас гадна амны хөндий болон хоолой зайлдаг бактерийн эсрэг уусмалаар угааж болно.

Сүүлийн үед олон төрлийн сойз ариутгагч бэлэн төхөөрөмжүүд худалдаалж эхэлсэн ба зарим төхөөрөмж хэт ягаан туяааны гэрлээр бичил биетэнг устгахад ашиглаж байна.

Сойзоо хэрхэн хадгалах вэ?

Шүднийхээ сойзыг угаасан бол босоогоор нь хатаах хэрэгтэй. Угаасны дараа битүү саванд хийгээд удаан хугацаагаар хадгалах нь бактери үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *