Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг яаралтай татан авах зорилт тавин ажиллаж байна. Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийн нэмэгдүүлэх, нислэгийн хуваарийг эрт зарлах, тийзний үнийг бууруулах саналыг Гадаад харилцааны яамны зүгээс УОК-т танилцуулж, тодорхой үр дүнд хүрч байна.

Шадар сайдын тушаалаар энэ сарын 19-нөөс эхлэн эх орондоо ирсэн иргэдийн 10 хоног тусгаарлаж, дараагийн дөрөв хоногт нь гэрийн ажиглалтад байлгаж байгаа. Одоогийн байдлаар 9113 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Эдгээр иргэдийг тавдугаар сарын 1 гэхэд авч ирсэн байхаар төлөвлөж байна.

Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьтай нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байгаа.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд “Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул УОК хуралдаж, МИАТ ТӨХК-д чиглэл өгсөн. Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ.

Сөүл чиглэлийн нислэг 530,000 воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457,000 вон болж байна. Токио чиглэлд 59,150 иений тариф 51,050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болох бол Нурсалтан 364 ам.доллароос хямдарч 314 ам.доллар болж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *