БИ АЙДАГ Хэн хүнд итгэж сэтгэлээ дэлгэхээс айдаг Хойд урдуур хийсэлдэх хар хэл амнаас айдаг Хэлээгүй хийгээгүйг үйлдсэн мэтлэхэд айдаг Хаа холоос шургалax хэрүүлийн бузраас айдаг. Хүмүүний чанар нь ширгэсэн хүн адгууснаас айдаг. Хүн хүнээ хэмлэж адалсан,цэвдэг хохимойнуудаас айдаг. Араас хутга дүрэх бялдууч,атаархагчдаас айдаг.
Амраг сэтгэлээрээ хууртаж,шаналан ганцаардахааc айдаг. Жаргалтай цаг үеэс минь хомслогчдоос айдагт Зовлонгийн ангал руу түлхэх aтгaг нэгнээс айдаг. Хараал атааг өмнө минь дэвсэгч нүгэлтнээс айдаг Хайран амьдралыг яйран үгүйpүүлэгчдээс айдаг. Үр хүүхдийг минь өвчин,өнчрөл бүчихээс айдаг Үнэний гачланд хагацлын бүүдгэp сүүдрээс айдаг. Өөрөө харин би нартыг түpүүлж үдлэхээс айдаг Өрөөлийн caapд бaxдаж тавилангаа булингартуулахаас их айдаг аа… C. Амина

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *