Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Миний илэн далангүйд дургүй хүмүүс өөрсдөө л амьдралаа нууцлаг л дээ. Би худлаа байж чаддаггүй, дүр эсгэж чаддаггүй, багын л шударга зангаасаа болж их алддаг хүүхэд байсан. Гэхдээ яахав дээ. Ийм байх ёстой бол үүгээрээ л дуусаг.

Нөгөөтэйгүүр яагаад ганц бие ээж болсноо зарласан гэхээр үүнээс хойш мөн чанарыг нь олоогүй байж олны танил болохыг мөрөөдөж байгаа, олны танил болчихвол баяждаг юм байна, нэр алдар хүртдэг юм байна, сайхан амьдардаг юм байна гэсэн буруу ташаа ойлголттой охид залуусыг эрсдэл хийхээс миний амьдрал бага ч гэсэн анхааруулга болоосой гэж бодож байсан.

Зөвхөн олны танил болохыг чиг шугамаа болгодог охид үүнийг мэдээсэй гэж хүссэн. Нара гэтэл зөвхөн олны танил болох гээд дуучин болсон юм биш. Угаасаа л урлаг уран сайхан, дуучин болох хүсэл мөрөөдөл багаас минь миний зүрхэнд цохилдог байсан.

Ээж, аав маань урлагийн хүмүүс учраас миний зүрх сэтгэлд урлагийн тухай ойлголт төрөхөөс аваад л байсан гэж хэлж болно. Ихэнхдээ олны танил болсон хүмүүс гоё сайхан хувцаслаж, үнэтэй машин унаж байгаагаар харагддаг. Үнэн хэрэгтээ хүний амьдралын хөшигний ард олон проблем үүсч байдаг.

Ихэнх алдартнууд энэ асуудлаа нуудаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг байж, уйлж байсан ч инээж байдаг. Надад илэн далангүй байсан нь амар байдаг.

Хүн болгон уулзаад л чи хүүгийнхээ аавтай ямар харилцаатай байна, ямар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм гэдэг асуултад хариулах я.д.а.р.г.а.а.тай байна. Түүний оронд нөхөргүй, ганц бие ээж гэдгээрээ л баймаар байна. Түүнд чинь бусдаас а.й.г.а.а.д э.м.э.э.г.э.э.д байх зүйл байхгүй.

Миний амьдралын цаанаасаа өгөгдсөн зүйл нь ийм л байх ёстой байсан биз. Энэ маань өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг олж харж чадахгүй хаяад явсан хүний араас гомдоод туниад, өөрсдийгөө гундаагаад яваа маш олон хүмүүст дэм болсон байх.

Надад ч хэдэн мянган эмэгтэйчүүдийн сэтгэгдэл ирсэн. Зүгээр л би өөрийнхөөрөө байсны төлөө маш олон хүмүүст урам зориг өгсөн байна. Өөрөө ч бас урам авч байсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *