Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидын эсрэг в.а.к.ц.и.н хийлгэлээ. Тэрбээр A.s.t.r.a.z.e.n.e.c.a нэртэй в.а.к.ц.и.н хийлгэсэн байна. Үүнийхээ дараа үг хэлж, иргэдээ в.а.к.ц.и.н.д хамрагдахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Шинэ Засгийн газар ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Монгол Улсын Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэн өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохирсон шуурхай шийдэмгий системтэй шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээн ажиллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдан Улаан бүсээс Шар бүс рүү шилжиж, нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн үйл ажиллагаагаа эхэллээ. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсч чаддагийг бид харууллаа. Хөл х.о.р.и.о.ны үед төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдсөн нийт иргэддээ талархаж байна.

Мөн төрийн албан хаагчдадаа чин сэтгэлээсээ баярлалаа. Өнгөрсөн өдрүүдийн хөл х.о.р.и.о бидэнд гурван үр дүнг өгсөн гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна. Эхний үр дүн бол бид х.а.л.д.в.а.рын тархалтыг хумьж чадлаа.

“Нэг өрх-Нэг шинжилгээ” цогц арга хэмжээний хүрээнд нэг өрхийг төлөөллүүлж 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан. Энэ ажлын үр дүнд х.а.л.д.в.а.рын 33 голомтыг илрүүлсэн. Хөл х.о.р.и.о тогтоосны хоёр дахь үр дүн бол в.а.к.ц.и.н.жуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг хангаж чадлаа. В.а.к.ц.и.н.жуулалт өнөөдрөөс эхэлж байна.

Монгол Улс ц.а.р т.а.х.лын эсрэг в.а.к.ц.и.н.жуулалтыг эхлүүлж чадсан Ази тивийн улс орны нэг болж чадлаа. В.а.к.ц.и.нжуулалтын асуудал ийнхүү шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидал чухал үүрэгтэй байсныг онцлон хэлье. Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлмээр байна. Гэхдээ а.ю.у.л.т ц.а.р т.а.х.лаас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалж чадах цорын ганц арга бол в.а.к.ц.и.нжуулалт юм.

Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжилсан Монголд анхлан ирж буй A.s.t.r.az.e.n.e.c.a в.а.к.ц.и.ныг хийлгэхийг иргэддээ уриалж анхны тунг сая хийлгэлээ. Хөл х.о.р.и.о тогтоосны гурав дахь үр дүн бол эрүүл мэндээ хамгаалах эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдсэн. В.а.к.ц.и.н.жуулалттай зэрэгцэн бид тус арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ. Эдийн засаг 6 хувь агшсан нөхцөл байдлыг өөрчилж, алдагдсан 70 мянга орчим ажлын байрыг сэргээж, зах зээлд эргэх ёстой байсан ч гацсан 8 их наяд төгрөгийн “ц.у.с.ны эргэлт”-ийг хурдасгана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрөөс хэвийн амьдралын горимд шилжиж байна.

ААН-ийн хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэхээр болж байна. Тиймээс зөвхөн өөрийнхөө биш Монгол Улсын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн та х.а.л.д.в.а.р хамгааллын дэглэмээ мөрдөөрэй. В.а.к.ц.и.н.д хамрагдаарай. Ажилчдаа в.а.к.ц.и.н.жуулах тал дээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал хаагдсан сургууль цэцэрлэг, хил хязгаар, том хөрөнгө оруулалт зэргээ эргүүлэн нээж чадна. Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй хүнд, амаргүй, давс мэт гашуун шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн 12 хоногийн хөл х.о.р.и.о.г 98 хувь мөрдсөн шиг ирээдүйн томоохон шийдлүүд дээр Засгийн газартаа итгэж хамт байхыг нийт иргэдээсээ уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *