Өдий 71 нас хүртлээ ү.х.э.л х.а.г.а.ц.а.л, ө.в.ч.и.н з.о.в.л.он бүгдийг үзсэн. Бас баяр жаргалыг ч өдий наслахдаа үзэж амжлаа.

Намайг хайрлаж хүндэлдэг хүмүүс яаж хайрлаж байгааг мэдэрч, зарим нь ү.з.э.н я.д.аж байгааг ч харж л байдаг. Тийм учраас амьдрал гэдэг бол гэрэл гэгээтэй, сүүдэртэй өнгө өнгийн их сонин.

Ийм сонин байдаг болохоор л хүмүүс энэ амьдралаас салж явах дургүй байдаг байх. Түүнээс биш амьдрал сонирхолгүй бол хүн хоргодохгүй биз дээ.

Манай мэргэжлийн хэлэнд “Аливаа хүн зорилгод чиглэж үйлдэл хийдэг. Тэр үйлдлийг хийхэд заавал эсрэг үйлдэл байдаг. Эсрэг үйлдэл хэчнээн хүчтэй байлаа ч түүнийг давж гарч чадаж байвал илүү үр өгөөжтэй байдаг” гэдэг юм.

Тийм учраас Сувдаа Мандухайд тоглож чадахгүй, мэргэжлийн хувьд ч, хүний хувьд ч тэнцэхгүй гэж хэлсэн хүмүүс надад асар их тусалсан гэж баярлаж явдаг даа. Тэгэлгүй чадна гээд алган дээрээ бөмбөрүүлж байсан бол надаас тийм идэвх, хүч гарахгүй байсан болов уу.

Жүжигчин хүнд тэр болгон ийм том дүр бүтээх боломж олдохгүй л дээ. Олон сайхан жүжигчинд тоглох дүр оногдохгүй байсаар өнгөрөхийг алийг тэр гэхэв. Тэгэхээр би зүгээр л азтай хүн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *