Хаврын тэргүүн сар гарч, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэхээр сүм хийдүүдийг зорьж, ихээхэн дараалал үүсдэг.

Шинийн 15-ны дотор засал ном хийлгэхийн учир, энэ жилийн хувьд онцгой заслын талаар асууж тодруулахааар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.

– Шинэ гарч буй жилийнхээ заслыг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ. Заавал шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой юу?

– Ер нь шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд нийт Монголчуудын хувьд шинэ жил гарч байгаа учраас тухайн жилийнхээ засал номыг уншуулж, гадна дотны б.а.р.ц.а.д, хөндлөнгийн шалтаг шалтгаан бүхнээс ангижирч, тэр жилдээ сайн сайхан байхын тухайд буюу бодсон санасан бүхэн бүтэмжтэй, ө.в.ч.и.н зо.в.л.о.н.гүй, айл гэр амар жимэр, буян хишиг арвин, олз омогтой, бүх зүйл сайн сайхан байхын тухайд жилийнхээ засал номыг хийлгэдэг.

Шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд Бурхан багшийн Рид хувилгаан шидийг үзүүлсэн өдөр юм. Өөрөөр хэлбэл, хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд Бурхан багш номын хүчээр бүхнийг эрхэндээ оруулсан гэж үздэг.

Энэ үүднээс шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд хийсэн буяны үйл хэдэн зуу дахин арвиждаг гэдэг. Боломжтой бол энэ өдрүүдэд буюу шинийн 15-наас өмнө засал номоо хийлгэж болно.

Амжихгүй бол 15-наас хойш хийлгэж ч болно. Зав чөлөөгүй, боломжгүйгээсээ болоод 15-ны дотор засал хийлгэж амжсангүй, номоо уншуулж чадсангүй гэж сэтгэл санаагаар унах шаардлага байхгүй. Тэгэхээр шинийн 15-наас хойш ч ялгаагүй засал ном хийлгэж болно.

– Энэ жилийн хувьд ямар жилтнүүд онцгой засалтай байна вэ?

– Энэ жилийн хувьд үхэр жилтнүүд жил орсны засал буюу эрүүл мэнд, өвчин зовлонгүй байхын тухайд засал хийлгэнэ. Хий насаараа 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 насанд жил орж, жил орсны заслыг хийлгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *