Монголын рок поп урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Guys” хамтлагийн залуус сүүлийн жилүүдэд дуучин гэхээсээ илүү кино урлагт хүч үзэх болсон. “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагвагийн хувьд 2010 онд өөрийн нэрийг товчилсон “LVA” нэртэй энтертайнментаа байгуулж, анхны “Амьдрал төсөл” киноныхоо гол дүрд нь тоглон продюсераар нь ажиллаж байсан.

Тэрээр сүүлийн үед амьд харилцааг ихээхэн үгүйлэх болсон гэнэ шүү. Энэ тухайгаа “Үе үехэн 1990-ээд онд ч амьдарч байсан болоосой. Бүх харилцаа амьд, уулзах цагаа бодоод ханын цаг ширтэж суудаг байсан байхдаа. Өвөө эмээ шиг ээ, аав ээж шигээ хайртай нэг учрахсан. Утсаар биш уулзаад ярилцдаг, чатаар биш харцаараа хайртайгаа хэлдэг, ичиж сандарсан, тэвдэж гацсан хүмүүс саравчинд суугаад л “Цасхан” идээд л, нэгнийдээ очиж хуучин фянз тоглуулагч дээр Виктор Цой тавьж сонсоод л болздог байсан байхдаа. Хэтэрхий нандин, сайхан санагдаж байна” хэмээн бичжээ.

Түүний хувьд өдгөө хоёрдахь амьдралаа зохион нам гүм амьдарч яваа.

Хосууд хамтдаа амьдраад дөрвөн жил болж байгаа гэх бөгөөд бяцхан хүүтэй ажээ. Харин түүний анхны эхнэр нь Ц.Цэлмэг гэх дизайнер мэргэжилтэй байжээ.

Тэд Л.Хүлгэн хэмээх хүүтэй ба ”Амьдрал төсөл” кинонд аавынхаа хамтаар дүрээр мөнхөлж байснаар нь уншигчид маань мэдэх билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *