Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, зарлага 9.4 хувиар өсчээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны 1 дүгээр сард 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.6 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 (8.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 оны 1 дүгээр сард 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.1 тэрбум төгрөг буюу 9,4 хувиар өссөн бол тэтгэврийн даатгалын сангийн зарлага 25.7 (15.9%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 2.1 (16.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны 1 дүгээр сард 2887 хүнд 4.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 811 (39.1%) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 612.3 (12.4%) сая төгрөгөөр буурсан байна.

Нийгмийн даатгалын сангаас 2021 оны 1 дүгээр сард 451.5 мянган хүн тэтгэвэр авсны 75.6 хувь нь өндөр насны тэтгэвэр авагчид, 15.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагчид, 8.8 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *