Одоогоос 10-аад жилийн өмнө рок попын тогоонд “Honeymoon” гэх үзэсгэлэнтэй, гал цогтой охидтой хамтлаг мэндэлсэн. Тус хамтлагийн ахлагч Б.Солонго бусад гишүүдээсээ илүү олонд танигдсан. Учир нь тэрээр хошин урлагийн Макс хамтлагт жүжигчнээр ажилладаг.

Дэлхийн дахиныг хамарсан короновирус цар тахал дэгдэж эхлэх үеэр жүжигчин бүсгүй маань БНСУ-аас ирж, онгоцны буудал дээрээс эх орондоо хүндэтгэл үзүүлсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээж, амнаас ам дамжин яригдаж байсан цаг тэртээ жилийн өмнө өнгөрчээ.

Харь улсад эрүү нүүрний мэс засалд орсон тэрээр өмнөх төрхөөсөө төрөл арилжиж, илүү өхөөрдөм залуулаг төрхийг өөртөө бий болгожээ. Өдгөө 32 настай түүний шинэ төрх өмнөөсөө 10 насаар залуухан харагдаж байгаатай уншигч та санал нийлэх буй за. Бараг л эгч дүү мэт харагдаж байгаа биз.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *