“Монгол ТВ”-ийн дэд захирал, нэвтрүүлэгч Б.Чимгээгийн нөхөр М.Чойдорж өдгөө 50 насыг хол давсан ч, үеийнхнээсээ залуу сэтгэлгээтэй.

Дипломатч мэргэжилтэй тэрээр өмссөн хувцас, биеэ авч яваа байдлаараа найзууд дундаа жентелмэнээрээ дуудагддаг гэнэ лээ. Нэгэн цагт ИЗНН-ын нөлөө бүхийн гишүүн явсан тэрээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан.

М.Чойдоржийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол, жилийн 91 сая төгрөгийн орлоготой, 802 сая төгрөгийн гурван орон сууц, нэг авто зогсоолтой, 70 сая төгрөгийн хадгаламжтай, “Баджэр интернэшнл ложистикс” ХХК, “Жигүүртур” ХХК, “Чойстур” ХХК-тай гэжээ.

Б.Чимгээ нэгэн ярилцлагадаа “Нөхөртөө хэт их ачаа үүрүүлсэн хүүхнүүдийг хараад гайхдаг. Би хувьдаа нөхөртөө нэмэр ба чимэг болоод явах нь хүчирхэг эмэгтэйн шинж хэмээн боддог” тухайгаа хуваалцаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *