Хүн бүхэн цаг хугацааны эрхээр хөгширч, дархлаа нь суларч, олон төрлийн өвчин тусдаг. Харин та үеийнхнээсээ овортой харагдаж, үргэлж өвчнөөс салахгүй байна уу? Яагаад бид түргэн хөгширч, өвчилдөг болохын хариултыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Энэ нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд хамгийн гол нь хооллолт болоод сэтгэл санаа аж. Бид үргэлж стресс бухимдалтай байвал, маш амархан хөгширч, царай төрх гундах бол, буруу хооллолт нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.

БУРУУ ХООЛЛОХ

Таныг түргэн хөгшрөлтөнд хооллолт хамгийн чухал. Бид буруу хооллож, үргэлж стресс бухимдалтай байсны улмаас үеийнхнээсээ хөгшин, овортой харагдах сөрөг талтай. Ялангуяа тогтмол мах идэж, хөдөлгөөн багатай байх нь хоол боловсруулах системийн ажиллагааг султгаж, хоол шингэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг.

Харин үүний улмаас тухайн хүний дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа удааширч, жин нэмэгдэж, үе мөчөөр өвдөж эхэлнэ. Мэдээж илүүдэл жинтэй хүмүүсийн дотоод эртхэн хэвийн жинтэй хүмүүсийг бодвол сул байдаг буюу ямар ч өвчлөлтэй болж мэдэх аюул ойрхон байдаг. Тиймээс та наснаасаа эрт хөгширч, бусдаас овортой харагдахаас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд хооллолтондоо анхаарах хэрэгтэй.

ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДАХ

Илүүдэл жинтэй болох үед хэвлийд хуримтлагдсан өөх нь элгэнд ч мөн нөлөөлж, элэгний өөхлөлтийг үүсгэдэг. Эхний үед тодорхой шинж тэмдэг илрэхгүй боловч, хүндэрвэл маш аюултай. Шинж тэмдэг нь илэрч эхлэхэд, элэг аль хэдийн маш их гэмтэж, муудсан байдаг. Тиймээс та элгээ өвчлүүлэхийг хүсэхгүй байвал одооноос илүүдэл жингээ хаяарай.

Та элгээ цэвэрлэхийн тулд:

Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Сармис: Өдөрт 3-4 хумс сармис хэрэглэснээр элэгнээс хорыг шүүж, цэвэршүүлэхэд тусалдаг.

Бэрсүүт жүрж: Витамин С-гээр маш баялагаас гадна, элэг цэвэрлэхэд тустай антиоксидантуудыг агуулдаг. Өдөрт 1 ширхэг бэрсүүт жүржиийн шүүсийг шахаж уувал, хүний биеийн витамины хэрэгцээ хангагдаж, элэгний эсийг сэргээдэг.

Хүрэн манжин болон улаан лууван: Хүрэн манжин нь цус цэвэршүүлж, хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой. Ингэснээр элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Ногоон цай: Байгалийн гаралтай антиоксидант “катечин” хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.

Бүхэл үрийн гурил будаа: Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь В-гийн төрлийн витаминаар баялаг байдаг.

Хушга: Хушганы идээнд омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул, элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Хушга идэхдээ сайтар зажилж, шингэн болсны дараа залгих хэрэгтэй. Ингэвэл биенд ороод задрахдаа хурдан байдаг.

Авокадо: Энэ нь элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.

СТРЕСС БУХИМДАЛ

Таныг эрт хөгширүүлж буй нэгээхэн хүчин зүйл бол яахын аргагүй стресс бухимдал юм. Энэ нь царай төрхийг гундааж, арьсыг сулруулахын зэрэгцээ эрүүл мэндэд ч давхар сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна илүүдэл жинтэй болох нөхцлийг бүрдүүлж, таныг маш амархан өөрчилнө.

Харин стресс бухимдлаас ангижрахын тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Бүх төрлийн дасгал нь таны сэтгэл санааг дэмжих допамин даавар төдийгүй эндорфин, сератонин гэх мэт хүнийг аз жаргалтай болгодог дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь стрессээс ангижруулж, биеийг чийрэгжүүлэн, хүнийг илүү сэтгэл өөдрөг болгодог билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *