Хэрэглэгч, харилцагчидаа дээдэлдэг, Монголдоо хамгийн ихээр шимтэн уудаг ундааг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлздэг MCS Коко Кола компани ундааны үнээ нэмжээ.

Дундажаар ширхэг тус бүрийн үнэ дээр 60 төгрөгөөс 5000 төгрөгийн үнэ нэмсэн байна. Үүнийгээ хил гааль хаагдсан түүхий эдийн олдоц муутай холбог тайлбарлаж байгаа аж.

Ташрамд дуулагахад, хэдэн жилийн өмнө Турк улсад болсон нэгэн шүүх хурлаар дэлхийд алдартай кока кола ундааны нууц найрлагад кошениль гэх шавжнаас гаргаж авсан будагч бодис ашигладаг гэсэн мэдээлэл цацагдсан юм.

Уг мэдээлэл цахим орчинд хурдацтай тарж, хүмүүсийн анхааралд ороод байгаа билээ. Уг мэдээллийн хариуд MCS Coca Cola компани албан ёсны вэб хуудсаараа дамжуулан өөрсдийн үйлдвэрлэж буй кока кола ундаанд кошениль гэх будагч бодис ашигладаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан.

Mонголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурьдагдсан Кошениль (Е120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байв

Кока-Кола Kомпани нь 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1.9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг. Кока-Кола Компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 20 жил болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *