Залуусын дунд гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. Гадаадын их, дээд сургуулиуд суралцах тэтгэлэг хаана зарлагддаг, ямар боломжууд байдгийг судалж, сонирхдог болсон. Гэхдээ гадаадад сурна гэдэг нь сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш бөгөөд тухайн хүн өөрийгөө тодорхой төвшинд бэлтгэх шаардлагатай.

Тухайлбал, ямар мэргэжлээр ямар сургуульд орох, очоод хэрхэн амьдрах, сургуулийн төлбөрөө хэрхэн шийдэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Энэ бүгдэд бэлдэх аргыг ном, интернетээс уншихаас илүүтэйгээр гадаадад их, дээд сургуульд суралцаж төгсөөд ирсэн хүмүүсээс нь сонсвол илүү үр дүнтэй.

Тэгвэл МАН өөрийн элсэгчдээ гадаад руу тэтгэлэгтэй сургуульд явуулдаг тухайгаа МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад хамтрагч нам, ОУБ-уудын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгоно. Улс хөгжихийн үндэс нь эрдэм боловсролтой иргэд билээ.

МАН гишүүдээ Герман, Австрали, Хятад, Турк зэрэг улсын хамтран ажилладаг намуудынхаа шугамаар урт, богино хугацааны сургалтад хамруулдаг юм. Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний тэтгэлгээс тусдаа зүйл” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *