Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2020.08.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй эм олгох талаар мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм олгож, иргэдэд чирэгдэл багатай байхаар зохицуулалт хийхээр болжээ.
Түүнчлэн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй тулж ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг болгож 5 сая төгрөгийг олгох мөн тусгаарлах байруудад болон бусад тохиолдолд ажиллаж байгаа ажилтнуудад 1 сая төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд суулгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *