Энэ бол Беларус улсын Сенниский районы Манголiя тосгоны сүүлчийн оршин суугч Мария Алексеевна Зарубицкаяа. Оросын хилийн ойр орших тус тосгоны оршин суугчид төврүүгээ нүүгээд үлдсэн ганц нь энэ эмгэн. Оршин суугчид нь өөрсдийгөө Монголчууд гэж үздэг Монгол хэмээх нэрээ аль болох гаргахыг хичээдэг, маш үндсэрхэг хүмүүс байсан бөгөөд 2008 оны үед 20 орчим айл байж байгаад нүүцгээсэн гэнэ. Жалга жалгандаа хэмлэлдэж, хар амиа бодоцгоож байх хооронд “Заавал ирж авна гэсэн” гээд хэдэн зуун жилээр, хэдэн үеэрээ харуулдаад дурсан сууж, дуулан хүлээж суудаг Монгол гаралтнууд дэлхийгээр нэг бий. Бид бодоод байхад маш муухай хүн чанаргүй хүмүүс.

Бид тэднийг мэдэх ч үгүй, дурсах ч үгүй. Харин тэд мөнхийн хүлээгээстэй, харуулдаастай, ямар нэгэн итгэл найдвар хүлээгээстэй. Халимагаас нэг эмгэнийг хэдэн жилийн өмнө төлөөлөл болгон авчирч монгол орноор аялуулж төрийн ордонд оруулж, монголчуудтай уулзуулж учруулж сайхан буцаасан байдаг. Мэдээж өнөө муу нэртэй Увсынхан тэгж хоншоортой зан гаргасан хэрэг. Бусдаар бол цацсан шагай шиг тарсан ийм хүмүүст сэтгэлийн оч болсон түүх санахгүй л болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *