Мэргэжлийн сумогийн Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр буюу 2021 оны 2 сарын 11-нд Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийжээ.

Өдгөө  29 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхнэртэйгээ 2015 онд Озэки болж байхад танилцан, 2018 онд гэрлэх өргөдлөө өгөөд байжээ. 

Түүний гэргий Японд суралцдаг 26 настай монгол оюутан Цэгмэдийн Доржханд гэдэг бүсгүй гэнэ.

Хуримын ёслолд Исэгахама ояката гэргийн хамт, Монголоос ирсэн хамаатан садан гээд зэрэг 20 орчим хүн оролцож, 30 минутад хуримын ёслол болж өндөрлөжээ.

Хосууд 7 жилийн өмнө танилцаж, Тэрүнофүжиг хүнд гэмтэл, өвчин, Жонидан зиндаанд унасан байх үед нь ч үргэлж хамт байж, сэтгэлийн дэм өгч байсан бүсгүй гэнэ.

“Хэрэв би ганцаараа байсан бол хэзээ ч дахин Сэкитори болж чадахгүй байсан байх. Үргэлж дэргэд минь байж, дэмжиж байсан түүний ачаар л би дахин дээд зиндаанд гарч чадсан, Би 3 жилийн өмнөх Валентины өдрөөр гэрлэх саналаа тавьсан” гэж Тэрүнофүжи хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *