Гал цог, эрч хүчээрээ фэнүүдээ  байлдан дагуулдаг МУГЖ Т.Ариунаагийн нөхрийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.  Залуу халуун явсан үеийнх шигээ  “эр.ос” хэмээн дуудуулахаа больсон ч, тэр сенсаци дагуулсаар төдийгөөс өдийг хүрчээ.

Тэрээр нөхөртөө хандаж “Хань чамдаа ямар хайртай гэж санана аа. Чамгүйгээр амьдарна гэж санаанд багтахгүй ээ. Гал халуун хайр минь чамдаа Төрсөн өдрийн мэнд хүргье ээ” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэдний дурлалын түүхийг сөхвөл, Д.Буяндорж хөдөө амьдарч байсан жирийн нэг бизнесмэн залуу байсан гэдэг. Анх Т.Ариунааг Сэлэнгэ аймагт тоглолтоо хийхээр очиход найзынхаа шахалтаар тайзан дээр гарч тэвэр дүүрэн цэцгийн баглаа өгснөөр тэдний хайрын түүх эхэлсэн гэнэ лээ.

Ийнхүү өмнө нь гэр бүлтэй байсан Д.Буяндорж  эрос хатагтайн наалинхай дуунд уярч эхнэр хүүхдээ орхин байж шинэ амьдрал эхлүүлснээр Монголын дуулиант хосын тоо нэгээр нэмэгджээ. Д.Буяндоржийн анхны эхнэр Ариунболор нь хартай, ааштай бүсгүй байсан бөгөөд дуучин Т.Ариунааг СТӨ-ний үүдэнд үсдэж авч, алгадсан гэх мэдээлэл сенсааци дэгдээж байлаа.

Олны танил од болж өөрийн хүсэж мөрөөдөж явсан алдрын замналдаа хүрч явахдаа тэр хүний өөрийн нийлсэн хоёр хүүгийн ээж болсон юм. Анхны үрээ өлгийдөж аваад удаагүй байхдаа тэр хойд ээжийн үүргийг давхар биелүүлэх хариуцлага хүлээсэн гэдэг. Д.Буяндоржийн анхны эхнэрийн хүү буюу том хүү Алдар нь түүний бага хүүтэй хэдхэн насны зөрүүтэй бөгөөд өдгөө Т.Ариунааг ээж хэмээн дууддаг.

Дэрсхэн өссөн хоёр хүүгээ адилхан эхийн хайраар хүмүүжүүлж өсгөсөн МУГЖ Т.Ариунаа эх хүн, ээж хүнийхээ үүргийг сайн биелүүлсэн гавьяатай нэгэн. Өдгөө хорь гарсан том хүү Алдар нь гавьяатыг яг л төрсөн ээж шигээ хайрлаж, хүндэлж явдаг гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *