Эр хүний тэвчээрийг алдагттал бүү аашил. Эхэндээ аргаддаг ч эцэстээ алгадах хэмжээнд битгий хүргээрэй. Эм хүний итгэлийг алдагттал бүү зовоо. Эхэндээ эрхэлдэг ч эцэстээ эвдрэх хэмжээнд битгий тулга…. Хэдийгээр хүн бүр хайрлаж, хайрлуулахыг хүсдэг ч, бидний амьдрал, харилцааны бүхий л хүрээнд хайрыг эрх чөлөөтэйгээр орших боломжыг олгох тал дээр бидэнд маш их асуудал тулгардаг. Бид хайрын эсрэг өөрийгөө хамгаалах маш олон аргатай ба эрх чөлөөтэйгөөр хайрыг өгч, авч төдийлөн чаддаггүй.

Утга учир, хөгжил гэдэг үгстэй хайр нь маш нарийн холбогддог ба хүн бүр хайрыг ямар нэгэн үйлдэл эсвэл үйлдлийн багц гэж харах хэрэгтэй. Ингэснээр бидэнд үнэ цэнэтэй хүмүүсийг өөртэйгээ илүү ойрхон болгож байгаа юм. Романтик харилцааны хувьд хайр гэдэг дараах хэд хэдэн шинжээр тодорхойлогдоно: Хайраа илэрхийлэх (бие махбод болон сэтгэл зүрхээрээ) Хайртай хүндээ сэтгэл ханамж, тааламжтай байдлыг өгөх хүсэл Энхрийлэл, өрөвдөлт, нөгөө хүнийхээ хэрэгцээ, сонирхолыг хүндэтгэх Хамтын үйл ажиллагаа, зорилготой байх Хамтын эзэмшил тодорхой түвшинд байх Хувийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэн далангуй, шударгаар солилцох Санаа тавиж, тайвшруулж, тайтгаруулж, нөгөө хүнийхээ хүсэл эрмэлзэлийг дэмжиж, тусалдаг байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *