Хүмүүс бид ер нь сэтгэлийнхээ буланд жинхэнэ сайн хүнийг л эрж хайж явдаг бололтой. Үүнээсээ болоод л дандаа хуншгүй нөхдүүдэд мад тавиулдаг гэмээр. Гэвч удалгүй тайвширч дахиад л сайн хүний эрэлд гарна. Ийм л нэг юунд ч нуграшгүй хүсэл бидэнд байдаг юмуу хаашаа юм. Бүх хүнд сайн хүн гэж хэлэгдэх хүн хаана ч байхгүй. Алба ч байхгүй. Сайн хүн болъё гээд ч, хүмүүс биднийг маргалдуулж гоморхоох шиг амархан юм энэ хорвоод хаа ч байхгүй биз! Цаг дээрээ тулхад бид чинь нэгнээ ойлгодог билүү. Магадгүй миний зүгээр л тоглоод хэлсэн үг минь хэн нэгнийг насаар нь шархлуулж мэднэ. Хэдий энэ бүхнийг ухаарсан ч гэсэн хэн нэгний санаандгүй хэлсэн үгэнд би өөрөө эгдүүцээд явж байж болох. “Хүмүүс бид нэгнийгээ ойлгодоггүй л болохоос хорвоод муу хүн цөөхөн” гэдэг үг л үнэнд их дөхүү . Нээрээ л бид ойлголцоогүйгээс л болж энэ хорвоод муу хүн их харагдаад байгаа байх л даа.

Гэвч хэцүүдэх үед тэгэж бодох юу л бол харин “Мянган хүний дундаас сайн хүн ядаж ганц ч олдохгүй” гэдэг үг л санагдана. Нээрээ ч жоохон ядруухан явхад зодож нүдэх цагдаа битгий хэл өшиглөөд авах хүүхэд ч олдоно. Ер нь энэ эргэн тойрны хүмүүс чинь нэгнээ жоохон ядармагц л дээрэлхэж, тохуурхаж авах санаатай байдаг юм биш үү. Харин тэнхээтэй явхад бол хаанаас ч хэн нь ч гарч ирээд тэврээд үнсэж мэднэ. Гээд энэ бүхэнд уурлаад яах вэ. Мөнхөд л ийм байсан. Амьдрал гэдэг өөрөө өртөг ихтэй тийм ч амар зүйл биш болохоор энэ дунд хөл алдаж хүн чанараа гээгсэгд нь элбэг. Хамгийн гол нь өөрөө л тийм өчүүхэн болчихож болохгүй. Ер нь сайн хүн гэдэг нь миний бодлоор хамгийн хүнд хэцүү цагт ч хүн чанараа гээдэггүй, зовж зүдэрсэн нэгэнд хүн гэдэг үүднээс нь хандаж чаддаг хүнийг л сайн хүн гэмээр . Түүнээс биш бусдад сайн хүн гэж хэлэгдэх юмуу, их олон хүн түүнийг сайн хүн гэж үнэлдэг зэрэг нь надад ер сонин биш санагдаад байдаг юм. Ний нуугүй хэлхэд хэдий чинээ олон хүнд ингэж үнлэгдэнэ төдий чинээ зузаан баг өөрийн мэдэлгүй зүүж орхидог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *