Талархал дээр төвлөрүүлснээр бид өөрсдийгөө голж, өрөвдөх хорон санаа, атаа жөтөө уйтгар гуниглал, гэмшил, харамсал уур уцаар, догшин ширүүн зан санаа зоволт гомдолол хязгаарлагдмал итгэл г.м. сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдээ эерэг бодол, эерэг мэдрэмжүүдээр орлуулдаг. “Сөрөг бодлоо гээснээр эерэг бодол бодох боломжийг өөртөө өгдөг.” Сөрөг бодлоо яаж гээх вэ гэвэл өөрийнхөө амьдралын бүх хэсэгт талархалаа илэрхийлж сурах хэрэгтэй. Талархах дадалтай болох нь яг л бучингаа хөгжүүлж байгаатай адил өдөр тутмын ажил. Бид өдөр болгон юунд, хэнд талархдгаа бичиж, түүнийгээ илэрхийлж, зүрх сэтгэлдээ мэдэрч байх хэрэгтэй. Үүний тулд талархалын тусгай дэвтэр нээж болно. Хэрвээ та амжилтын дэвтэр аль хэдийн нээсэн бол түүн дээрээ ч гэсэн бичиж болно. Талархалын дэвтэр нээж эхэлснээс хойш 3 долоо хоногийн дараагаар амьдралаас авах ханамж 25%-иар нэмэгдэж, биеийн тамираар хичээллэх нь нэмэгдэж мөн архи тамхи хэрэглэх нь хүртэл багасдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Тиймээс өөрийгөө болон амьдралаа хурдан өөрчлөхийг хүсвэл юуны түрүүнд яг одооноос эхэлж талархалаа илэрхийлэх нь зүйтэй.

Хэрвээ та “харин тиймээ, талархал илэрхийлэх хэрэгтэй гэдгийг мэднээ” гэж бодоод өнгөрдөг ч юмуу эсвэл талархах цагийг тусгайлан гаргаж чадахгүй байгаа бол магадгүй таны амьдрал яагаад өөрчлөгдөхгүй байгаагийн нэг шалтгаан болж байж мэднэ. Тиймээс яг одоо талархалаа илэрхийл. Талархал илэрхийлж байх энэ мөчид бидний сэтгэл санаа шууд эерэг болон өөрчлөгддөг. Тиймээс талархал илэрхийлэхийг өдөр тутмынхаа дадал болгож чадвал бид өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадна. Хамтдаа талархалаа илэрхийлье! Яг одоо сайхан тухлаж суугаад, нүдээ аниад, гүн амьсгаа аваад та хэнд, юунд талархаж байна вэ гэдэг дээр төвлөр. 1. Эхлээд өөрийнхөө бие махбодь дээр анхаарлаа төвлөрүүл. Гайхамшгийг олж хардаг нүдэндээ талархая! Сайхан үнэрийг мэдэрдэг хамрандаа талархая! Сайхан амттанг иддэг амандаа талархая! Хайртай хүмүүсээ үнсдэг урууландаа талархая! Намайг авч явдаг өөрийнхөө бүхий л биед талархая! Хүссэн газар аваачдаг хөлөндөө талархая! Хамаг үүрэг гүйцэтгэдэг, хайртай хүмүүсээ тэвэрдэг гарандаа талархая! Яг одоо эрүүл энх байгаа биендээ талархая! Энэ бүгдийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байна! Учир нь амтдралдаа талархах тусам сайхан бүхэн ирдэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *