Ард түмнээ үргэлж инээд хэмээх эмээр цэнгүүлж чаддаг жүжигчдийн нэг бол хошин урлагийн нэрт мастер МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо. Түүний гэргий олон нийтийн газар үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар олноос нуугдаж явдаг нэгэн. Гоо үзэсгэлэнгийнхээ ачаар насаараа ажил хийхгүй сайхан амьдарч байгаа хүүхнүүдийн алийг нь тэр гэхэв. Гэхдээ тэдэн дундаа хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн олон хүүхэд төрүүлсэн гээд цаашаагаа намтар нь хөврөхөөр нэг үзэсгэлэнтэй бүсгүй бий. Тэр бол мэдээж “эмгэн” Бооёогийн үзэсгэлэнт гэргий Ганцэцэг.

Тодорхой эрхэлсэн ажилгүй хэрнээ гоо үзэсгэлэн бие хаагаа хүүхнүүдийн эгдүүцэлийг хүртэл нь хэвээр авч яваа нэгэн гэж болно. Бооёо насаараа тайзан дээр эмгэний дүрд тоглож эхнэр нь насаараа гэртээ нуугдсан сувд аятай амьдарч байгаа билээ. Тэд ханилаад хэдийнэ 25 жил өнгөрчээ. Өнгөрсөн жил гэрлэлтийнхээ ойгоор гэр бүлээрээ далайн орнуудыг дайлаар мордсон гэсэн. Хэдийгээр 50 нас руу ойртож яваа ч 25-тай бүсгүй шиг гоо үзэсгэлэнтэй Ганцэцэг бүсгүй хоол хийх хоббитой гэсэн шүү. Гэртээ бол ямарч хоолыг муухан рестораны ахлах тогоочоос дээр хийдэг гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Хамгийн сүүлд гэхэд нарийн боовны курс төгссөн дуулдана лээ. Ганцэцэг дөрвийн дөрвөн охин Бооёод төрүүлж өгсөнийнхөө гавьяаг 2015 онд авч, алдарт эхийн II одонг энгэртээ гялалзуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *