“Х–ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү түүнд чадахгүй юм бахйгүй. Тэрээр тохиолдлоор жүжигчин мэргэжлийг сонгосон талаар нууцаа дэлгэсэн удаатай. 2000 оны хавар УИХ-ын сонгуулийн үеэр хэсэг нөхдийн хамт “Ньюанс” нэртэй хамтлаг байгуулан, хөдөө орон нутгаар сурталчилгааны халтуур хийж, багагүй мөнгө хармаалсан нь түүнд нөлөөлсөн гэдэг.

Мөн ондоо Испанийн эдийн засгийн дээд сургуульд явах байсан тэрээр хоёрхон хоногт бэлдэн, СУИС-ийн элсэлтийн шалгалтанд тэнцэж, жүжигчин болох гараагаа эхэлжээ. Хоёр хоногийн бэлтгэлд нь УДЭТ-ын жүжигчин Д.Баттөмөр чамгүй тус хүргэсэн гэнэ билээ. Хүний төрсөн авъяс хүнийг өнгөлдөг гэдэг. Тэрээр сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчиж байгаа ажээ. “Нийтийн тээвэр бол сайхан унаа юмаа. Өвөл удаан суувал даардаг л юм байна. Тэсэхгүй алхав” хэмээжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *