Будай буюу Инээж буй Будда нь Буддагийн дараагийн дүр болох Буддист лам байсан гэдэг. Тэр Буддистаас гадна Таоист, Шинто байжээ. Түүнийг хөргийг маш олон тооны сүм хийд, ресторан, бизнесийн байгууллагуудад ашигладаг гэнэ. Энэ нь ч учиртай. Хятад, Япон гэх мэт Азийн орнуудад дараагийн Буддагийн хойд дүр нь танд аз жаргал, эд хөрөнгө, амжилт бүтээл, сайн сайхныг авчирдаг гэдэг түүхтэй.

Түүний хөрөг байнга инээж буй төрхтэй байдаг учир түүнийг “инээж буй Будда” хэмээн нэрлэдэг ажээ. Эртний уламжлалаар бол Будай нь 907-923 онд амьдарч байжээ. Түүнийг маш сайхан сэтгэлтэй, бусдыг хайрлаж хүндэлдэг нэгэн байсан гэдэг.Хэрэв та “Инээж буй Будда”-г бусдад түгээх аваас танд сайн мэдээ дуулдаж, аз жаргал авчрах болно хэмээн Хятад, Япон зэрэг Азийн орнуудад айлддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *