П.Анужин: Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлогийг шингээсэн агуулгаар баяжуулсан байна гэж байгаа юм.
Энэ их чухал юмыг тусгасан байгаа юм. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэхдээ дараах зүйлийг бас анхааруулаарай. Жишээ нь үүндээ төрийн дээл хувцасны тухай ер нь их тодорхой заачихмаар санагддаг юм. Төрт ёс төрийн ёслол өндөр Япон улсад чинь энэ төрийн хүмүүсийн өмсөх хувцсанд, хувцсанд нь тусгах хээг хүртэл тодорхой болчихсон байдаг юм.

Бид ийм судалгаа мэдэхгүйгээс хүн хүн дуртай, өөртөө таалагдсан янз бүрийн агуулга шингээсэн, Манжийн үеийн соёлыг агуулсан хээтэй хувцаснууд өмсчхөөд гадаадын айлчлал, ёслолд ороод явж байдаг. Энэ нь өөрөө нийгэмд асар их шүүмжлэл дагуулдаг. Тэгэхээр юун төлөө энэ Соёлын сайхан яам байгуулагдсан билээ. Үүнийгээ дагуулаад ядаж энэ төрийн хүнийхээ хувцас хунар, эдлэл дээр байх энэ бэлгэдлүүдээ маш тодорхой заагаарай. Энэ төрлийн судалгаа байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *