Монголчуудын цээрлэх ёсон: -Давс харамлахыг цээрлэнэ. Харамлаваас цавь цоорхой, ивэрхий хүүхэд гарна гэнэ. -Давс галд хийхийг цээрлэнэ. Нүүрлэсэн гай, шүгэлсэн муу юмыг зайлуулах, хөөхөд гал дээр давс хийн түлдэг. Энгүүн цагт галд давс хийвээс галын бурхан цочино гэнэ. -Давсыг гараараа өгөх, авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгч авалцана.Аргагүй авах бол алганы ар дээр тавиулж авна. Гар хуруугаар атгаж, чимхэж авч өгөлцвөөс өстөн болно гэнэ. -Давсгүй цай, хоол аягалахыг цээрлэнэ. Зөрчвөөс хойт төрөлдөө нүцгэн явна гэх буюу тухайн өдөр үйлс бүтэхгүй болно гэнэ -Галд хутга дүрэхийг цээрлэнэ.

-Гал тахих үеэс галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочино гэнэ. -Гал тахин архи, тос өргөх үеэс жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана. -Галаар наадах, тоглохыг цээрлэнэ. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир, бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно. -Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ. -Гал түүдэг хээр хөдөө асаагаад гүйцэд унтраахгүй байхыг цээрлэнэ. Зөрчвөөс түймэр тавина гэнэ.-Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр сахиулган хилэгнэнэ гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *