Би нь одоогоос 4 жилийн өмнө хөдөө эмнэлэгт хэвтсээн, жирэмсэн. Тэгсэн нэг өдөр сувилагч эгч тас тас хөхрөөл ороод ирлээ. Яасан та гэсэн чинь -Танай өрөөнд эргэлт ирэх үү? л гэж байна. Гадаа нэг өвөө ирцэн -Манай охиныг дуудаад өг гээд байна. Хэн юм? гэсэн чинь -Миний охин, миний охин, манай бэр гээл инээгээд байна. Тэгсэнээ ах нь нэрийг нь мартчихжээ гэсэн гэж байгаа. Би гүйгээд гарлаа. Тэгсэн аав маань дугуй хар малгайгаа, урт хар савхиа өмсцөн, сугандаа нэг өгөөжийн еэвэн хийцэн, инээгээд л байж байна. Би очоод -Та яасан гэнээ? гээд асуухад -Харин тиймээ, миний охины нэр орж ирдэггүй гээд баахан инээсэн. Тэгээд заза миний охин орой ямар хоол авах вэ? гээл хөөрхөн. Би харин

-Та орой ирэхдээ нэр мартваа Соёлоо ш дээ гээл, еэвэнгээ аваад, бөөн инээдтэй өрөөрүүгээ орсон доо….. бас нэг хөөрхөн явдал нь би нь бас ханиадтай өнгөрсөн зун халуураад хэд хонолоо. Ааваас дуудлага ирж байна. -Байна уу ааваа, танаар юу байна? /аав жаахан ууцан/ -Ааваар нь тайваан, харин чи яагаад өвдөөд байнаа. Миний охин битгий өвд л дөө, чамайг өвдөхөөр аавынх нь сэтгэл хэцүү байна, аав нь охиндоо хайртай шүү гээл уйлж байна. Би урдаас нь уйллаа. Тэгсэн аав -Миний охин наанаа өвдөж байхаар аавдаа ирэх юмуу, сайхан хэвтээд эмчлүүлээд ав, биеээ бод л доо. Аав нь яах вээ гээд л… Би уйлаад л, аав уйлаад л. Тэгээд л би маргааш нь аавруугаа явсан даа. Аавдаа маш их хайртай шүү Төрсөнөөсөө илүүтэй намайг хайрлаж, өмгөөлж хамгаалж байдаг сайхан👴 аавдаа бэр нь маш их хайртай шүү. Ааваа урт наслаж удаан жаргаарай аавааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *