Өнөө цагийн Монголын кино урлагийг байлдан дагуулж буй Fantastic продакшны ээлжит нэгэн бүтээл болох “37-Р ТОЧКА”.
Нээлтээ хийсэн цагаасаа хойш л Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадаж байгаа энэхүү уран бүтээлийг одоо мэдэхгүй хүн монголд цөөхөн биз ээ. Тэгвэл энэ киноны тухай таны мэдэхгүй байж магадгүй сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна.

1. 37-р точка нэрний тухайд

37-р точка гэдэг нь орос үг, монголоор орчуулах юм бол 37-р зөрлөг гэсэн үг. Бодит aмьдрал дээр 37-р точка гэж байдаггүй. 37 бол Ерөнхий найруулагч Тамирын утасны сүүлийн 2 орон. Харин точка хэмээх үг нь оросоос монгол руу орчуулбал “”ЦЭГ” гэсэн үг. “Хүний амьдрал нэг цэгээс эхэлдэг, мөн тэр цэгээсээ хаашаа ч холддоггүй. Хүний амьдрал хаанаас эхэлсэн түүн дээрээ эргэж бууна” Харин 37-гийн хувьд “Бас гоё шүү дээ. Залуу насандаа хийсэн олон ангит киноны нэрийг утасныхаа дугаарын төгсөлөөр хийж билээ” хэмээн нэгэн ярилцлаганд аа дурдсан байдаг.

2. Хоёр жил бүтсэн уран бүтээл

37-р точка киноны санаа 2016 оноос хойш яригдан яригдсаар, 2 жилийн хугацаанд бүтсэн ба Fantastic продакшн 10 жилийнхээ ойн баяраар үзэгч түмэндээ барьсан томоохон бэлэг билээ. Мөн 37-р точка кинонд Шизо-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Алдар “Бид цаашдаа 37-р точка нээрээ юу ч биш байж дээ, хэмээн бодогдхоор аль болох хэцүү зүйл рүү гээ тэмүүлнэ” гэж хэлээд амжсан.

3. Зураг авалт

Зураг авалт тал дээр маш асуудалтай, ажиллагаа ихтэй. Учир нь гэвэл 37-р точка бол 1980-аад оны үеийг харуулсан кино. Хамгийн наад зах нь 1980-аад оны барилга байгууламж, хувцас эдлэл, тоглоом наадам гэх мэтчилэн хамгийн наад захын зүйлүүд 36 жилийн дотор устаж үгүй болсон зүйл олон. Тэдний заримыг нь Зургийн дарга, зураачийн багтай хамтран өөрсдөө байгуулсан, заримыг нь түрээслэсэн гэх мэтчилэн хүндрэлтэй зүйлүүд олон байсан. “Тухайн үедээ хэцүү байсан ч, одоо эргээд бодоход маш сайхан ажлын ард гарсан байна” хэмээн 37-р точка киноны зургийн дарга Ц.Ганзориг нэгэн ярилцлага дээрээ дурдсан.

4. Олны масс

37-р точка кинонд олны үзэгдэл маш ихээр гардаг. Fantastic продакшн 18 нас, Би чамд хайртай кинон дээрээ 1000 гаруй хүний массыг цуглуулж байсан байна. Харин энэ удаад 37-р точка киноны Дарханы зураг авалтанд 1200 гаруй хүний массыг цуглуулжээ. Мөн хотын зах болон төвийнхөний зодооны зураг авалтанд нийт 400 гаруй хүний масс цугларсан байна. Энэ их тоо баримтыг харахад 37-р точка маш олон хүмүүсийн хөдөлмөрөөр бүтсэн маш том уран бүтээл болж чадсан гэдэг нь харагдаж байна.

5. Монгол дахь байлдан дагуулалт

37-р точка киноны анхны албан ёсны Trailer 2019 оны 8 сарын 28-нд цацагдсан. Цацагдсан цагаасаа хойш л Монголын ард түмэн, Fantastic продакшны үнэнч үзэгчид дунд маш том хүлээлт үүсгэж чадсан. Түүгээр ч зогсохгүй гарсан цагаасаа хойш үзэгчид улам бүр нэмэгдсээр байгаа. Одоо цагт Монголд 37-р точка гэх уран бүтээлийг үзээгүй, сонсоогүй хүн маш цөөхөн гэхэд хилсдэхгүй. Одоо 37-р точка сонирхогчидын групп гэх нэртэй Facebook group 115.000+ гишүүдтэй үүнээс гадна хэр их үзэгч байгааг мэдэхгүй. Үүнийгээ дагаад шинэ анги орох болгонд групп дээрээ санал бодол, хөгжилтэй яриа, meme зэрэг байнгын өрнөж байдаг. Мөн цаашлаад 37-р точка киноны фенүүд өөрсдийн гар урлалыг(гар утасны case, түлхүүрийн оосор, гар зураг г.м) Үүнээс харахад тус кино Монголын ард түмнийг хэрхэн байлдан дагуулж байгаа нь харагдаж байна.

6. Кино урлагийн шинэ соёл Монголд

Fantastic продакшн өөрсдийнхөө анхны олон ангит кино буюу 37-р точка киног чанарын өндөр түвшинд хийхийг хүссэн. Олон ангит киноны нэг ангийг нэг кино шиг, киноны анги бүрийг нэг уран сайхны кино шиг хийхийг хүссэн. Түүгээр нь ч болсон. Харин Fantastic продакшн үзэгчдийн зүгээс юу хүсэж байгаа вэ? гэхээр Олон ангит киноны нэг ангийг үзээд битгий дүгнэлтээ хийгээрэй, мөн яагаад энэ цаг үеийг сонгосон, яагаад энэ дүр энэ текстийг хэлэв гэх мэтчилэн үзэгчдийг соён гэгээрээсэй хэмээн хүссэн.
Мөн 7 хоногт 1 анги гаргах хэтэрхий урт байна, 7 хоногт ядаж 2 анги гаргамаар байна гэх мэт хүсэлт, гомдол маш их байгаа харагдсан. Монголчууд ч гэсэн хүлээж үзэх соёлд суралцах хэрэгтэй. Хэрвээ Fantastic продакшн бүх анги аа өдөр болгон гаргаад байвал ямар ч үнэ цэнэгүй.
Хамгийн нэгдүгээрт үзэгч та бүхэн Fantastic продакшны хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Бүхэл бүтэн 2 жил тэр олон хүмүүсийн маш их хөдөлмөр шингэсэн уран бүтээлийг та бүхэн хүндэлж мөн оюуны өмчийг дээдлэхийг хүсэх байна.

7. 37 хоног

Та бүхний мэдэж байгаагаар 37-р точка киноны 1-р бүлгийн сүүлийн 10-р анги Star TV, NTV сувгуудаар үзэгчиддээ хүрснээр киноны маань 1-р бүлэг албан ёсоор дууссан. Энэ өдрөөс авхуулаад үзэгчдийн дунд маш том хүлээлт үүссэн нь тодорхой. 37-р точка киноны нэг ч уран бүтээлчийг үзэгчид зүгээр байлгаагүй, байнга л 2-р бүлгийн талаар асууж шалгаасан хэвээрээ байсан. Харин Fantastic production 2-р бүлгийнхээ албан ёсны trailer-ийг 12 сарын 18-нд цацаад, 12 сарын 30-нд эхний ангиа цацсан билээ. Тэгвэл нэг сонирхолтой зүйл болсон нь 1-р бүлгийн сүүлийн анги, 2-р бүлгийн эхний ангийн хоорондын зай 37 хоног байжээ.

8.

Та бүхний мэдэж байгаачлан 2-р бүлэг дээр хэд хэдэн том гэмт хэрэг гардаг.(казино, 10 чингэлэг спирт г.м) Тэгвэл энэ хэргүүд нь урьд өмнө нь бодит амьдрал дээр үйлдэгдэж байсан юм байна.

Тэгвэл үзэгчид аль хэдийн 37-р точка-ийн дүрүүдээр хэнийг харуулахыг зорьсон гэх мэтээр тааварлаад эхэлсэн. Жишээ нь: Ялалт- Х.Баттулга, Батдорж-Элбэгдөрж гэх мэт…
Зарим хүмүүс бүр түүхийг гуйвуулж байна, захиалгат кино гэх мэтээр нилээн шүүмжилсэн харагдсан. Энэ бол зүгээр Уран сайхны кино гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн Fantastic продакшны зүгээс энэ бол зөвхөн Fantastic Production, Skytel компани нарын хамтын бүтээл болохыг мэдэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *