1. Хамгийн түрүүнд танд дараах 2 application хэрэгтэй. (Documents + Garageband)

2. Та Documents апп-руугаа ороод баруун доод буланд байгаа Safari-гаа гаргана.

3. Та өөрийн Ringtone болгохыг хүсэж буй дуу руугаа ороод link-ийг нь хуулж авна.

4. Дараа нь https://ytmp3.cc/en13/ энэ link-рүү орон дуугаа mp3 файл болгон хөрвүүлэн татна.

5. Таны татсан дуу ингэж харагдана. Мөн та татсан дуугаа интернетгүй үед сонсох боломжтой.

6. Дараа нь файл аа өөр нэгэн хавтас руу хуулж өгнө.

7. Үүний дараа Garageband апп руугаа орон, Audio Recorder хэсэг рүү орно.

8. Баруун дээд буланд харагдаж буй + хэсэг рүү орж, Manual хэсгийг 30 болгоно.

9. Түүний дараа дараах харагдаж буй хэсэг дээр дарж дуугаа оруулна.

10. Та татсан файл дээрээ удаан даран зөөж оруулна.

11. Дараах зааврын дагуу My songs хэсэг дээр даран хадгалж байгаа хэлбэр юм.

12. Хадгалагдсан дуун дээрээ удаан дарж Share хэсэг дээр даран Ringtone хэсэг рүүгээ оруулна.

13. Эцэст нь нэр өгөн Export хийснээр та амжилттай шинэ Ringtone-той боллоо. Таны Ringtone эхний 30 секунд л дугарна гэдгийг санаарай.

Танд энэхүү нийтлэл таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол бусадтай хуваалцаарай. Мөн өөр ямар нийтлэл уншмаар байгаа, шүүмж, санал, сэтгэгдэлээ comment хэсэгт чөлөөтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *